Мисс А.Баярцэцэг 30 гаруй хотоор аялжээ

535

Мисс А.Баярцэцэгийн энэ удаагийн аялал Ромд үргэлжилж байгаа аж. Тэрбээр Ромд очингуутаа гар утсаа алдсан ч энэ нь түүнд харин ч завшаантай хэрэг болсон бололтой. Учир нь ‘Сохорсон биш завшив гэгчээр Ромд утсаа алдаж эхэлсэн аялал маань хамгийн мартагдахааргүй аяллын нэг боллоо. Утасгүй байх чинь нэг бодлын хамгийн сайн стресс тайлагч болдог юм байна. Байнга дэлгэц шагайхгүй, FB орохгүй, хүнтэй ярихгүй, зураг авахгүй. яг одоо байгаа газраа, одоо байгаа цаг хором мөчдөө төвлөрч, байгаа бүхэндээ талархах нандин мэдрэмж.Сицилийн арал дээр өнгөрүүлсэн сүүлийн өдрүүд баяртай. Таван улсын 30-аад хотоор өнгөрсөн 100 хоногийн туршид ажлаар, амралтаар хэрэн хэсч олон сайхан хүмүүстэй учирч, олон сайхан зүйлсийг харж, олон сайхан мөрөөдлөөр өөрийгөө цэнэглэж авлаа. Одоо гэртээ харих үлдлээ. Хийх зүйл их байна’ хэмээн бичжээ.