О.Цэнгэл: Туранхай байх гоё биш ээ

1446
Жүжигчин О.Цэнгэл туранхай байхаас илүү эрүүл гуалиг галбиртай байх талаар сэтгэгдлээ хуваалцжээ.
Тэрбээр ‘Туранхай байх гоё биш ээ. Харин эрүүл байх гоё. Хөлсөө гаргаад биед хуримтлагдсан хороо гадагшлуулах гоё. Үе мөчөө сунгаад биеэ амраах гоё. Усанд сэлж уур бухимдалаа мартах гоё. Спинингдээд стрессээ тайлах гоё. Харин туранхай байх гоё биш. Шулсан мах шиг энд тэндээ онгойгоод, шалчийсан биетэй туранхай харагдахын гоё юунд байх вэ? Базах, барих юм ч үгүй яс тэврээд хэвтэж байгаа мэт ядаж эрчүүдэд чинь тийм сэтгэгдэл төрдөг гэсэн. Ингээд биччихээр тарган байх юм уу гэж эгдүүцэж зарим нь унших байх. Илүүдэл жин чинь эргээд өвчин үүсгэнэ, өөртөө итгэлгүй болгоно, өө тэгээд бичээд байвал хор уршиг нь барагдахгүй их. Тарган ч биш туранхай ч биш тэг дундуур нь бай. Тэг дундуур нь байхдаа хальсан өөхгүй, харагдах сайхнаа гээлгүй галбирлаг бай. Хорчийж эцсэн ямаа юу, хэзээ мөдгүй хагарах шаар уу бид ямар? Хэтрүүлэхгүй бас халиулахгүй гол нь эрүүл бөгөөд галбирлаг бай. Хүнийг хэлэлтгүй би ч өөрөө хичээж л явна даа хөөрхий’ хэмээн цахим хуудастаа бичжээ.