Жижи Хадидын сэтгүүлийн нүүр чимсэн зураг фенүүдэд нь таалагдсангүй

511

Супермодель Жижи Хадид Италийн ‘Vogue’ сэтгүүлийг чимсэнээр хэл амны бай болжээ. Тэрбээр уг сэтгүүлийн зургийг дөрөвдүгээр сард авахуулсан гэнэ.  Харин зурган дээр түүний арьс хэтэрхий бараан болтол нь боронзон өнгөөр будсан байснаас олон нийтийн сүлжээнд үүнийг арьс өнгөөр ялгаварласан хэрэг хэмээн шуугицгаасан бөгөөд ‘Жижи Хадидыг фотошопдоод шал өөр хүн болгочихож, хэрвээ та нарт бараан арьстай модель хэрэгтэй байсан юм бол тийм хүнийхээ зургийг гаргахгүй яасан юм бэ’ хэмээн хүмүүс ихэд дургүйцжээ.