Есөн настай охин ‘Авьяаслаг Америкчууд-ын АЛТАН БАЗЗЕРЫН эзэн боллоо

773

‘Авьяаслаг Америкчууд’ тэмцээнд есөн настай Анжелика Хэйл охин алдарт дуучин Алишиа Кейсийн ‘Girl on Fire’ дууг дуулж, гайхамшигтай үзүүлбэр үзүүлсний дараа зочин шүүгч Крис Хардвик алтан баззер даржээ.

Түүнийг дуулж эхлэхэд л үзэгчдийн сэтгэл хөдөлж суудлаасаа босон баяр хүргэж, нулимс дуслуулсан байна.

Жеоржиа мужийн Атланта хотоос оролцож буй тэрээр дөрвөн настайдаа хүндээр өвдөж байжээ. Түүнд бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийх шаардлагатай байсан тул ээж нь охиноо аврахын тулд нэг бөөрөө өгсөн тухай Биллбоард мэдээлжээ.

https://www.youtube.com/watch?v=EExwffrNBMg