Азийн 23 хүртэлх насны АШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөж буй Монгол улсын залуучуудын шигшээ баг өнөөдөр тэмцээний эхний тоглолтоо Тайландын багтай хийлээ.
“H” хэсгийн хамгийн хүчирхэг багаар зүй ёсоор нэрлэгдэж байсан эзэн орны багтай Монголын шигшээ тоглож 1:1 тэнцлээ.
Монголын багийн 10 дугаартай тамирчин Мөнх-Эрдэнийн Төгөлдөр 88 дах минутанд торгуулын цохилтоос гоолдож багтаа нэг оноо авчирсан байна. Манай багт торгуулын цохилтыг Мөнхсүлд авчирсан байна.
Манай баг долдугаар сарын 21-ны 17:00 цагт Индонез, 23-ны 17:00 цагт Малайзтай тоглох хуваарьтай байгаа.