С.ГАНБААТАР, Н.АЛТАНХУЯГ НАР “ЖЕНКО”-ИЙН ДААЛГАВРААР “ХӨДӨЛНӨ”

543

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг хуулийн хугацаандаа маргааш /2021.05.02/ тодруулж, Сонгуулийн ерөнхий хороо  албан ёсоор бүртгэх учиртай. МАН-ын хувьд Үндсэн хуульд заасан шаардлагын дагуу ёс зүйтэй үнэнч шударга, улс орныхоо төлөө зорилго тавин ажиллаж чадах хүнээ дэвшүүлнэ гэдгийг Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдэгдсэн.

Харин АН-ын тухайд тун хэцүүхэн сонгууль болох нь. Улсын Дээд шүүхийн бүртгэлээр АН-ын дарга нь С.Эрдэнэ хэвээр байгаа. Гэтэл анхнаасаа Ерөнхийлөгч Х.Баттулгын дэглэлтээр АН-ын албан бус дарга О.Цогтгэрэлийн намаас С.Ганбаатар, Н.Алтанхуяг нар дэвшихээр бүртгүүлээд байгаа. Мэдээж СЕХ С.Эрдэнийн намын нэр дэвшигчийг бүртгэж таарна. Тэгвэл С.Ганбаатар, Н.Алтанхуяг нар үүнийг мэдэж байгаа атлаа ямар зорилгоор нэр дэвшсэн болж таарах вэ. Дэвших боломжгүйг нь мэдэж байж тэднийг хатгаж нэр дэвшүүлсэн хүн бол Х.Баттулга. Ер нь АН-ыг хоёр хувааж, сонгуульд оролцуулахгүй байх нөхцөлийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга нар гэдгийг АН-ынхан төдийгүй ард түмэн харж байгаа. Ц.Элбэгдорж ойрын өдрүүдэд хөл нь “хөнгөн” байгааг, юу ярьж байгаагаас нь үүнийг тольдож болно. Зорилго нь Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд АН-ыг унагаж, шалд нь буулгаад өөрөө Ерөнхийлөгчөөс буугаад намын  дарга болж өөрийн хаанчлалаа тогтоох санаархал юм.

Харин Ерөнхийлөгчид нэр дэвшиж чадахгүйд хүрсэн С.Ганбаатар, Н.Алтанхуяг нар бол “Женко”-н даалгавраар олон нийтийн дунд үймээн шуугиан тарих зорилготой этгээдүүд гэлцэж байгаа юм. Даалгавар гүйцэтгэгчид ард түмэн, байгалийн баялаг, шударга бусын хонгилоо яриад гарч ирнэ. Гэвч тэднийг увайгүй урвагч, дүр эсгэгч гэдгийг ойрын хэдэн өдөр төдийгүй улс төрийн сүүлийн хэдэн жилийн замнал нь илхэн харуулж байна.