Ард түмнээ ядууруулан , улс орноо асар их өрөнд унагсан, байгалийн баялгаа цөлмөн хоосруулж шилдэг хөвгүүд охидоо хэлмэгдүүлсэн ялт ажиллагаа байнга үйлдсэн одоогын Намын Төв Хорооны Улс Төр

849

МАХН-ын ТХ-ны 8 бүгд Хурлаас Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгав.Арын эгнээнд /зүүн гар талаас/ Д.Доржсүрэн, Д.Юмжав, Г.Ойдовжамц, Д.Жадамба, Э.Тогтох, Д.Эрдэнэцөгт, Д.Цэрэн, Д.Самбуу, Өвөр эгнээнд /зүүн гар талаас/ Д.Чогсом, Ш.Бат-Очир, Д.Сурмаажав, Н.Лоохууз, М.Галсан-Иш, З.Дашбалжир.

Бүгд Найрамдах Монгол Ард улсын Анхны ардчилсан сонгууль ийнхүү эхлэж байжээ
Монгол Ардын Хувьсгалт намын 11дүгээр их хуралд баярыг хүргэв!
БНМАУ-ын төр, засгийн бүхий л эрхийг гартаа төвлөрүүлсэн МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүд та нөхдөөс МоАХ, АСХ, ШДХ, МОХ-ны хамтарсан мэдэгдэлд өгсөн хариуг нягтлан үзвэл та бүгд нэгэнт бүрэлдэн тогтоод буй улс төрийн нөхцөл байдалд хариуцлагагүй хандаж, Сталин Цэдэнбалч дэглэмийн үед үнэн хэрэгтээ ард түмний хүсэл зорилгоос гадуур тогтоосон Үндсэн хууль, бусад дүрэм журмаар түрээ барьж далайлгахыг санаархаж байгаа нь тодорхой боллоо. Мэдэгдэл нь манай орны түүхийн нэн хариуцлагатай энэ үед МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны гишүүн та нөхдийг ухаалаг шийдвэр гаргах чадваргүй болохыг харууллаа гэж бид үзэж байна. Ард түмнээ ядууруулан , улс орноо асар их өрөнд унагсан, байгалийн баялгаа цөлмөн хоосруулж шилдэг хөвгүүд охидоо хэлмэгдүүлсэн ялт ажиллагаа байнга үйлдсэн одоогын Намын Төв Хорооны Улс Төрийн товчооны гишүүдийг бүрэн бүрэлдхүүнээрээ нэн дариу огцрохыг шаардаж Улс Төрийн Товчооны огцрох асуудалтай амь насаараа дэнчин тавьж байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна.
Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлагчид
Дарь Сүхбаатар далбаа барин жагсаж буй нь
Монгол Улсын Үндсэн Хууль баталсны дараа Ардын Их Хурлын 2-р хуралдааны төгсгөлд Улсын Бага хурлын гишүүд

Улсын бага хурлын гишүүдийн тангараг өргөх ёслол, Улсын бага хурлын дарга Р.Гончигдорж, орлогч дарга К.Зардынхан, нарийн бичгийн дарга Б.Чимэд нар төрийн сүлднээ андгайлав.
Монголын Оюутны холбооны ерөнхийлөгч Лу.Болд (1989-1991)
Ардчилсан хүчний 4 зүйлийн шаардлагаар МАХН-ын Онц Их хуралдав.1990.04.10-13нд.
Б.Чимэд
Шинэ Үндсэн хуулийг боловсруулахад чухал үүрэг гүйцэтгэж, үзэл баримтлалыг нь түгээн дэлгэрүүлэгч, Монгол Улсын гавьяат хуульч

Энэ түүхийг эргээд хархад яг энэ цаг үед болсон үйл явдал яг одоо бид бүхэнд хэрэгтэй байна.Ард иргэдийн амьдрал ахуй маш дор түвшинд аажмаар шилжиж замын түгжрээ, үнийн хөөрөгдөл, хоёр хөршийн дарамт шахалт өгч Монгол улсад хөгжих боломж олгодоггүй хар амиа бодсон эх ороноо гэсэн сэтгэлгүй хоёр хөршийн гар хөл болж ард иргэдийнхээ халаасыг ухдаг улс төрчид бид бүхэнд хэрэгтэй юмуу???Тэвчээр үнэхээр тасарлаа!!!