Х.Клинтоны зурагтай ”00”-н цаас борлуултаараа тэргүүлжээ

704

6mo94c32e4ne8ogf8t4avelm1e

Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Клинтоны зурагтай ариун цэврийн цаас АНУ-д сайн борлуулалтаараа тэргүүлж байна. Өөрөөр хэлбэл,    өрсөлдөгч Д.Трампын зураг бүхий цааснаас илүү гарчээ.

Одоогоос гурван сарын өмнө буюу сонгуулийн кампанит ажил эхлэх үед БНН-ын нэр дэвшигч Д.Трампын зурагтай 00-ын цаасны борлуулалт Х.Клинтоны зурагтайгаас зургаа дахин их борлогдож байсан гэнэ.

Гэвч долоо хоног бүр байдал өөрчлөгдсөөр одоо Х.Клинтоны зурагтайг хэрэглэгчид их авах болжээ.

Америкчууд Ерөнхийлөгчийн сонгуульдаа өндөр холбогдол өгдөг учир нэр дэвшигчдийн зурагтай элдэв янзын дурсгалын зүйлс сонгуулийн кампанит ажлын үеэр борлуулалт сайтай байдаг аж. Энэ жилийн хувьд Д.Трамп, Х.Клинтон нарын зурагтай дурсгалын зүйлс гэхээсээ илүү өргөн хэрэглээний бүтээгдэхүүн нь сайн зарагдаж байгаа юм байна.

Тэр дундаа 00-ын цаас хэрэглэгчдийн анхаарлыг татаж, үйлдвэрчдийн орлогыг нэмэгдүүлэхээс гадна нэр дэвшигчдээ алдаршуулж байгаа ажээ.

Дашрамд дурьдахад, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хоёр нэр дэвшигчийн рейтинг сонгууль дөхөх тусам ойртож буй. Хэрэв энэ сарын 6-нд сонгууль явагдсан бол сонгогчдын 44 хувь нь Х.Клинтоныг, 40 хувь нь Д.Трампыг дэмжих байсан гэсэн судалгаа гарчээ.