Олныг цочирдуулсан бичлэг түгээхгүй байхыг анхааруулав

329

Өнгөрсөн сарын 25-ны өдрөөс эхлэн хүүхдээ зодож буй нэгэн аавын бичлэг олон нийтийн сүлжээнд хурдацтай тархсан билээ. Гэхдээ энэхүү бичлэг нь Монгол биш гадаад иргэний тавьсан бичлэг гэдгийг цагдаагийн албаны эх сурвалж онцолж байгаа юм. Тиймээс иргэд цахим сүлжээнд нийгмийг цочроосон бичлэг тавьж, түгээснээр зарим иргэд хүүхдээ зодож, тарчлаах сэдэл авдаг тул ийм төрлийн бичлэгийг олон нийтийн сүлжээгээр тараахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.