Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.Путин болон тус улсын ард түмэнд эмгэнэл илэрхийллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Кемерово хотын худалдааны төвд гал түймэр гарч олон хүний амь нас хохирсонтой холбогдуулан Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.Путин болон тус улсын ард түмэнд эмгэнэл илэрхийллээ. Уг эмгэнэлд
“ЭРХЭМСЭГ НОЁН ВЛАДИМИР ВЛАДИМИРОВИЧ ПУТИН ТАНАА
Оросын Холбооны Улсын Кемерово хотын худалдааны төвд түймэр гарсны улмаас олон хүний амь, түүний дотор хүүхдүүдийн амь эрсэдсэнд гүнээ харамсч буйгаа илэрхийлж байна.
Монголын ард түмний өмнөөс болон хувиасаа Оросын ард түмэн, амь үрэгдэгсдийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж буйг минь хүлээн авна уу” гэжээ.