Р.Т.Эрдоган 2029 оныг хүртэл ерөнхийлөгчийн албан тушаалыг хаших боломж бүрдлээ

526
In this late Wednesday, April 12, 2017 photo, Turkey's President Recep Tayyip Erdogan addresses his supporters during a referendum meeting in Istanbul. Turkey is heading to a contentious April 16 referendum on constitutional reforms to expand Erdogan's powers.(Kayhan Ozer/Presidential Press Service, Pool Photo via AP)/ANK101/17103411620903/POOL PHOTO/1704131340

АНКАРА./Anadolu/.Ерөнхийлөгчийн эрх мэдлийг өргөтгөх эсэхийг шийдвэрлэх бүх нийтийн санал асуулгад Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган яллаа. Ингэснээр тэрбээр 2029 оныг хүртэл энэ албан тушаалыг хаших боломж бүрдсэн байна.

Үндсэн хуульд хэд хэдэн нэмэлт өөрчлөлт оруулах, тэдгээрийн дотор ерөнхийлөгчийн эрх мэдлийг өргөжүүлэх эсэх асуудлаар өнгөрсөн амралтын өдөр явуулсан бүх нийтийн санал асуулгын саналын хуудасны 99.45 хувийг тоолсны дараах байдлаар, сонгогчдын 51.37 хувь нь нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжин “тийм” гэсэн хариултыг сонгосон бол 48.63 хувь нь “үгүй” гэсэн хариултыг сонгожээ. Тус улсын СЕХ “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжигчид яллаа” гэж мэдэгдлээ.

Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган санал асуулгын дараа Истанбул хотын Хубер ордонд үг хэлэх үеэрээ “сонгогчдын ихэнх нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжин “тийм” гэсэн хариултыг сонгосноор засаглалын тогтолцоон дахь 200 жилийн зөрчилд цэг тавилаа” гээд дөрөвдүгээр сарын 16-ны бүх нийтийн санал асуулгыг “манай улс ирээдүйгээ хамгаалж байгаагийн томоохон илрэл”  гэв.

Түүний мэдэгдсэнээр, 25 сая сонгогч “тийм” гэсэн хариултыг сонгосон нь “үгүй” гэсэн хариултыг сонгогчдоос 1.3 саяар олон байлаа.

Р.Т.Эрдоган “Турк улсад бүх асуудал, бэрхшээл, хямралыг даван туулах хүч бололцоо” бий гэж хэлээд, өнгөрсөн оны долдугаар сард болсон төрийн эргэлт хийх оролдлогыг иш татсан байна.

Тэрбээр мөн “Турк улс түүхэндээ анх удаагаа иргэдийнхээ саналаар төрийн тогтолцоондоо өөрчлөлт хийлээ” гэж хэлэв.

Шинэ Үндсэн хууль

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгаснаар, тус улс 2019 оны 11 дүгээр сарын 3-нд ерөнхийлөгчийн болон парламентын ээлжит сонгуулиа хийнэ.

  • Ерөнхийлөгч нь 5 жилийн хугацаатайгаар хоёр удаа сонгогдож болно.
  • Ерөнхийлөгч нь төрийн өндөр дээд албан тушаалтнууд, тэдний дотор сайд нар ба шүүгчдийг томилно
  • Ерөнхийлөгч нь нэг ба түүнээс дээш тооны дэд ерөнхийлөгчийг томилж болно
  • Ерөнхий сайдын албан тушаалыг хална
  • Онц байдал тогтоох эсэхийг Ерөнхийлөгч шийдвэрлэнэ.