Японы бахархал Мао Асада зодог тайллаа

658

Японы уран гулгалтын од Мао Асада лхагва гаригт зодог тайлж байгаа хэвлэлийн хурал зарлан мэдэгдлээ. Хэвлэлийн хуралд Японы өнцөг булан бүрээс 350 орчим хэвлэлийн төлөөлөл хүрэлцэн ирсэн байна. Таван настайгаасаа мөсөн дээр гарсан Мао Асада өнгөрсөн хугацаанд гурав хагас эргэлтийн хэцүү үзүүлбэрийг нэрийн хуудсаа болтол эзэмшиж, 2008, 2010, 2014 оны дэлхийн аварга, Ванкуверын Олимпын мөнгөн медалийг хүртсэн амжилтыг үзүүлсэн юм. Тэрбээр Сочийн Олимпод хагас гурав эргэлтийн үзүүлбэр нь бүтэлгүйтсэнээр 16 дугаар байранд орж байв.

Өдгөө 26 настай Мао Асада 2014 онд завсарлага авч, дараа жил нь мөсөн талбайдаа эргэн ирсэн. Тэрбээр “Бүтэн жил завсарласны эцэст эргэж ирсний дараа Үндэсний аваргад оролцохдоо би зүйлс хэцүү болсныг би мэдэрсэн. Энэ үед би зодог тайлахаар шийдсэн” хэмээн хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ. Амьдралынхаа 21 жилийг мөсөн дээр өнгөрөөсний эцэст Мао Асада шинэ зүйл сурч, өөр зүйлд өөрийгөө сорихоор зориг шулуудсанаа ярьсан байна.

Эх сурвалж: AP