УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-ынхныг “буйдантай суулт” хийхийг уриалсан юм. Тэрбээр “Энэ оны төсвийн тодотголын төсөлд урсгал зардал танагдаагүй, харин иргэдийн татвар нэмэгдсэн байна. Би төсвийн тодотголын төсөл дэх урсгал зардлуудыг танаж, хасуулах саналтай байна. Өмнөх парламентын үед МАН-ын бүлэг төсвийн төслийг эсэргүүцэж, “буйдантай суулт” хийж байсан. Өнөөдөр би “буйдантай суулт” хийхэд хүч хүрэхгүй ганцаардаад байна. АН-ынхныг надтай хамтарч суулт хийхийг уриалж байна” гэв. Гэсэн хэдий ч АН-ынхан төсвийн тодотголоор тав хоногийн завсарлага авахыг хүссэн. Харин УИХ-ын дарга гурван цагийн завсарлага өгсөн юм.
Эх сурвалж: www.info.mn