100 сая төгрөгийн нэг азтан тодорлоо

883

НӨАТ-ын урамшууллын сугалааны өнөөдрийн тохиролд 100 сая төгрөгийн нэг, 20 сая төгрөгийн хоёр азтан тодорлоо.

Үндсэн сугалааны тохиролд 34419352 дугаар тодорсон бөгөөд

  • 419352 дугаарт 10 баримт тохирч 4 сая төгрөг
  •   19352 дугаарт 122 баримт тохирч 500 мянган төгрөг
  •     9352 дугаарт 999 баримт тохирч 100 мянган төгрөг
  •       352 дугаарт 9974 баримт тохирч 20 мянган төгрөг хожлоо.

Мөн супер сугалаанд 70375153 дугаар гарсан ч тохирох баримт байгаагүй тул дараа сарын супер шагналын сан 250 сая төгрөг болон өслөө.

Өнөөдрийн тохиролд 2017 оны гуравдугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтууд хамрагдаж байгаа тул та ebarimt.mn хаягаар шалгаж үзнэ үү.