Дугаарын хязгаарлалт зуны бүсчлэлд шилжинэ

1547

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн 225 тоот тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан юм. Энэ бүсчлэлийг зуны улирал буюу 04 дүгээр сарын 15-наас 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл замын хязгаарлалтыг тэлэх, өвлийн улирал буюу 10 дугаар сарын 15-наас 04 дүгээр сарын 15 хүртэл зарим замыг дугаарын хязгаарлалтаас чөлөөлөх замаар хумих бодлого баримтлахаар тусгасан байдаг. Энэ дагуу 2018 оны дөрөвдүгээр сарын 15-наас  дугаарын хязгаарлалт замын бүсчлэлийн зуны хуваарьт шилжинэ.