Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн хурал намын байрандаа буюу Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр хаалттай горимд эхэллээ.
Өнөөдрийн хурлаар намын Бага хурлын товыг тогтоох юм байна.
Харин МАН-ын Бага хурлаар шинэ Засгийн газраа хэрхэн байгуулах талаар ярилцах аж.
УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд 2017 оны есдүгээр сард намын Бага хурлыг зарлан хуралдуулна гэдгээ мэдэгдэж байсан юм.
Энэ дагуу өнөөдөр МАН-ын Бага хурлын товыг УЗ-өөс гаргах нь.