Хакүхо бас нэг түүхэн амжилтын эзэн болов

642

Мэргэжлийн сүмогийн Их аварга Хакүхо М.Даваажаргал ээлжит нэгэн дээд амжилтаа тогтоолоо. Хакүхо Хацү башёгийн долоо дахь өдөр сэкиваке Тамаваши Мөнх-Оргилыг давснаар ёкозүна цолтой дээд зиндаанд хамгийн олон барилдсан түүхэн амжилтын эзэн болов.
Эл амжилтыг өмнө нь Китаноуми аварга 818 удаа барилдсан амжилтаар эзэмшиж байсан юм.
Улмаар Хакүхо өнөөдөр Араваши Дөлгөөнтэй барилдан, түүхэн амжилтаа 820 болгон ахиуллаа. Найман өдрийн дараах байдлаар Хацү башёг ганц ч уналгүйгээр Хакүхо, Кисеносато нар тэргүүлж байна.