Их Британийн ханхүү Харри болон түүний сүйт бүсгүй Меган Маркл нарын хуримын ёслол ирэх тавдугаар сарын 19-нд Виндзорын цамхагт болно. Тэгвэл сүйт бүсгүй Меган Маркл сүүлийн үед хааны гэр бүлийн албан ёсны арга хэмжээнд идэвхтэй оролцох болжээ. Тэрбээр хамгийн сүүлд хатан хаан Элизаветагийн төрсөн өдөрт зориулсан хүндэтгэлийн тоглолтыг үзсэн байна. Их Британийн хатан хаан Элизавета II энэ жил 92 нас хүрч байгаа юм. Ийнхүү хатан хааны төрсөн өдрийн арга хэмжээний үеэр Меган Маркл ‘Stella McCartney’ брэндийн хар хөх өнгийн даашинз, ‘Manolo Blahnik’ брэндийн туфль өмсөж, ‘Naeem Khan’ брэндийн цүнх барьжээ.