Женнифер Энистон дахиад л ганц бие боллоо

436

Жастин Теру, Женнифер Энистон нар салж байгаа тухай хэвлэлүүд бичих болсон. Тэгвэл хос хэдийнэ салсан төдийгүй хөрөнгөө хувааж эхэлсэн гэнэ. Энистоны дансанд ойролцоогоор 220 сая доллар байгаа гэдгийг сэтгүүлчид олж мэджээ. Хосууд гэрлэлтийн гэрээ байгуулаагүй бол Энистон бүсгүй энэ мөнгөнийхөө чамгүй хэсгээс салах бололтой. Харин Жастин Теру ердөө 20 орчим сая долларын хөрөнгөтэй гэнэ. Ийнхүү “Найзууд” цувралын од, Холливудын алдарт жүжигчин Женнифер Энистон дахин ганц бие болжээ. Тэрбээр өмнө нь Брэд Питтээс салснаас хойш удаан хугацаанд ганц бие явсны эцэст Жастин Терутай гэрлээд байсан юм.