БНСУ-ын Ерөнхийлөгч асан И Мюн Бакийг баривчиллаа

461

БНСУ-ын Ерөнхийлөгч асан И Мюн-бакийг өнгөрсөн пүрэв гарагт хээл хахууль, эрх мэдлээ урвуулан ашиглах, хөрөнгө шамшигдуулах, татвараас зугтсан гэх хэргүүдэд холбогдуулан баривчиллаа. Хувийн компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан тэрээр 2008-2013 оны хооронд Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашсан юм.

Тэрээр иргэн И Пал-сунийг төрийн өмчит Воори Санхүүгийн Группын гүйцэтгэх захирлаар томилогдоход нь тусалсны хариуд 2.2 тэрбум вон (2.2 сая ам доллар) авсан хэрэгт шалгагдаж байгаа ажээ.  Мөн прокурорууд түүнийг тус улсын Тагнуулын байгууллагаас 2 сая орчим доллар авсан, хууль тогтоогчид ба нэгэн барилгын компани болон Буддын ламаас хээл хахууль авсан хэрэгт сэжиглэж байсан юм. Харин одоогоор түүний хэрэг 1994 оноос эхтэй гэж үзэж байгаа аж. Түүнийг 1994 оноос авто техник хэрэгслийн компанид ажиллаж байхаасаа эхлэн 12 жилийн турш нийт 32 сая ам.доллар шамшигдуулсан хэмээн шалгаж эхэлжээ.

Прокурорууд И Мюн-бакт хангалттай нотлох баримт болон гэр бүлийн гишүүдийнх нь мэдүүлгийг үзүүлсэн ч дээрх хэргүүдийг үгүйсгэсээр байна.