УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор Эрдэнэт, Монголросцветмет ХХК-ийн 49 хувийн хувьчлалын талаар хэлэлцэж байна.
Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Худалдан авах гэрээ хийхдээ манай улсын 6-7 хуулийг зөрчсөн байх магадлал маш өндөр байна хэмээн Засгийн газрын ажлын хэсэг хэлсэн. Нэг хууль зөрчсөн заалт нь 49 хувийг зарах зөвшөөрлийг өгөх буюу хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээг цуцлахдаа УИХ-аар заавал орно гэдгийг зөрчсөн. Ч.Сайханбилэг сайд 49 хувийг авчирсан түүхэн сайд болж үлдэхийн тулд цэвэр мөнгөөр авсан уу, бохир мөнгөөр авсан уу гэдгийг шалгаагүй шийдвэр гаргасан гэсэн ойлголтыг өгч байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүний хүний амнаас ийм үг сонсоод гайхаж байна гэв.