Ерөнхийлөгч 635 сая төгрөгийн үнэт эдлэлтэй

798

84aea0f696f1f7bebig

Энэ жил хөрөнгөө мэ­дүүлсэн 236 хүнээс Ерөн­хий­лөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргыг хөрөнгийг сонжвол өмнөх жи­лүүдээс олон, олон зүйлээр ял­гарч байна. Төрийн тэргүүний жилийн орлого өнгөрсөн жил 80 сая байсан бол энэ жил 88 сая төгрөг болж өссөн байна.

Түүнчлэн Ерөнхийлөгч өнгөрсөн онд 25 сая төгрөгийн хадгаламжтай байсан бол энэ жил 57 сая буюу хоёр дахин өссөн аж.

Тухайлбал УИХ-ын дарга М.Энхболд өнгөрсөн жил 43 сая 926 мянган төгрөгний орлоготой байсан бол энэ жил 39 сая 573 мянга болон буурчээ. Харин эсрэгээрээ түүний малын тоо /750 сая/, хадгаламжийн хэмжээ нь өсчээ.

Засгийн газрын тэргүүн Ж.Эрдэнэбат өмнөх жил УИХ-ын гишүүн байхдаа нийт орлогоо 171 сая 979 мянга хэмээн мэдүүлж байжээ. Түүнчлэн тээврийн хэрэгслээ 69 саяар үнэлж, 17 сая төгрөгийн хадгаламжтай, мал аж ахуй нь 186 сая төгрөг гэж мэдүүлжээ.

ataman_3-121004-685595162