Өнөөдөр болох үйл явдлууд

609

09.00 цагт ХНХЯ-нд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр МҮЭХ-ны төлөөллүүдтэй хэлэлцээр хийнэ.
09.00 цагт  ШУТИС-ийн Төв номын санд “Монголын Мэдээллийн технологи-2017” эрдэм шинжилгээний хурал болно.
09.30 цагт Үндсэн хуулийн цэцийн байранд дунд суудлын хуралдаан болно.
10.30 цагт НЗД С.Батболд Цус сэлбэлт судлалын үндэсний төвд ажиллана.
11.30 цагт  Монголын үндэсний музейн Түр үзэсгэлэнгийн танхимд “Хадан гэрийн соёл” үзэсгэлэнгийн нээлт болно.
11.40 цагт Татварын ерөнхий газарт 2016 оны Шилдэг татвар төлөгчдийг тодруулах болон “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх талаар мэдээлэл хийнэ.
11.40 цагт ШУА-ийн Хүрээлэнгүүдийн нэгдсэн нэгдүгээр байранд “Хэл зохиолын хүрээлэн-Нээлттэй өдөрлөг” болно.
12.00 цагт НЗДТГ-ын ВИП танхимд НЗД С.Батболд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан сэтгүүлчдийг хүлээн авч уулзана.
Төрийн ордонд
09.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.
09.00 цагт “Г” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.
11.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг болно.
“Үндэсний мэдээллийн төв”-д
11.00 цагт НЗД асан Э.Бат-Үүл Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар мэдээлэл хийнэ.
11.30 цагт “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний наймдугаар форум”-ын талаар Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага болон Дэлхийн салхины эрчим хүчний зөвлөлөөс мэдээлэл хийнэ.
12.00 цагт Иргэдийн шударга шүүх ТББ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
12.30 цагт Хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулан нэрт сэтгүүлч “С.Жамбалдоржийн нэрэмжит сан”байгуулсан талаар холбогдох албаныхан мэдээлэл хийнэ.
13.00 цагт МАХН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
“Монгол ньюс” мэдээллийн төвд
11.00 цагт “Дэлхийн гарын эрүүл ахуйг сахих өдөр”-ийн талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн удирдлагууд мэдээлэл хийнэ.
11.30 цагт “Мэйжикнэт” компаниас монголын анхны эм, эмийн сангийн нэгдсэн хайлтын системийг танилцуулна.
12.30 цагт Эко автомашин импортлогчид Автомашины онцгой албан татвар нэмэгдсэнтэй холбогдуулан мэдээлэл хийнэ.