С.Гантогоо: Сонгосон дуу сэтгэлийг минь нэг л тогтворгүй болгож байна

955

“Яг түүн шиг” шоуны оролцогч С.Гантогоо зургаадугаар дугаарт МУГЖ С.Жавхланг дуурайхаар болсон билээ. Тэгвэл дуучин залуу дуугаа сонгоод бэлтгэлээ базааж байгаа аж. Энэ тухайгаа тэрбээр өөрийн цахим хуудастаа “Энэ удаа МУГЖ, Улсын Их Хурлын гишүүн С.Жавхлан дуучны дууг дуулах учир багшаасаа зөвлөгөө авахгүй бол болохгүй.
МУГЖ Ч.Насантогтох хэмээх энэ мундаг хүнээс өөрт оногдсон богинохоон хугацаанд асар олон зүйл мэдэж, сурч байна даа. Танд маш их баярлалаа. Сонгосон дуу минь миний сэтгэлийг хөдөлгөж бас үймрүүлж нэг л тогтворгүй болгож байна. Гэхдээ хичээж байгаа” хэмээн бичжээ.