Азийн супермодель Т.Батцэцэг 2014 онд Монгол улсаа төлөөлөн “Дэлхийн мисс”-д өрсөлдөж элэг нэгтнүүдээ баярлуулж байсан цаг саяхан. Гоо үзэсгэлэн, авьяас чадвар, билэг ухаан төгөлдөр түүнийг түрүүлэх магадлал хамгийн өндөртэй миссийн тоонд бичигдэж эхэлсэн цагаас хойш тэмцээн дуустал Монголчууд бид дээлийнх нь захыг мушгиж түүнд амжилт хүсч суусан билээ.
Тэр цагаас эхлэн Монгол түмний хайртай охин болсон мисс бүсгүй хэд хэдэн реклам, клипэнд тоглож байсан нь түүнийг чамгүй жүжигчин гэдгийг харуулаад амжсан. Нэгэн үед хөтлөгч хүртэл хийж явсан авьяаслаг бүсгүй кино урлагийн салбарт хүч үзэхээр шийдсэн бололтой. Тэрээр тун удахгүй нээлтээ хийх “Залуу нас” кинонд гол дүр бүтээж байгаа бөгөөд тус кино залуусын амьдрал дахь олон асуудлын талаар өгүүлэх аж.
Тус киног зохиолч Жүрмэндоржийн Сувд бичсэн бөгөөд “Надад мөнгө л байвал амьдралын бүх асуудлыг шийдэж болно гэж бодок явсан үе байсан. Гэхдээ амьдрал надад огт өөрөөр нээгдсийм…” хэмээн киноныхоо гол санааг өгүүлсэн нь олны анхаарлыг татаад байгаагийн сацуу үзэгчид мисс Батцэцэгийг хэр сайн жүжигчин бэ гэдгийг харахыг ихэд хүлээж байгаа ажээ.