21 дэх удаагийн хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр /2018.06.14/ ОХУ-д эхэллээ.
Тэмцээний нээлтийн тоглолт Москва хотын ‘Лужник’ цэнгэлдэх хүрээлэнд болсон юм. Нээлтийн тоглолтод ‘А’ хэсгийн ОХУ, Саудын Арабын шигшээ багууд учраа таарч, талбайн эзэн Оросын баг 5:0 онооны харьцаатайгаар үнэмлэхүй ялалт байгууллаа. Тодруулбал, ОХУ-ын багаас
Юрий Газинский 12 дахь минут,
Денис Черышев 43 дахь минут,
Артем Зюба 71 дэх минут,
Александр Головин 90 дэх минут,
Денис Черышев 90 дэх минутэд эсрэг багийнхаа хаалганд тус тус гоол хийж ялалт байгуулав.
Энэ тоглолтын гол баатар нь сэлгээгээр орж ирсэн 27 настай Денис Черышев байлаа. Тэрбээр хоёр гоол оруулснаас гадна тоглолтын хэмнэлийг удирдаж чадсан юм.