Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
Өнөөдөр Сэлэнгэ, Төв аймгийн нутаг, Булганы өмнөд хэсгээр цасан шуурга шуурч, Говь-Алтай, Өвөрхангай, Хэнтий өмнөд хэсгээр, Баянхонгор, Дундговь, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч, шороон шуурга шуурна.
Иймд хүчтэй салхи шуурганы үед замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг цаг уурын байгууллагаас анхааруулж байна.
2017 оны 05 дугаар сарын 03-наас 05 дугаар сарын 07-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 4-нд ихэнх нутгаар, 5-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 4-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр, , 5-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүрэн бэлчир, Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна. 5-наас ихэнх нутгаар дулаарна.
Эх сурвалж: www.info.mn