Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ МАН өнөөдөр тодруулна

586

Монгол ардын намын Бага хурлаа өнөөдөр болно. Бага хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах юм байна. МАН-ынхан Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх хүмүүсийн талаар судалгаа хийсэн аж. Энэхүү судалгаанд үндэслэсэн нэр дэвшигчээ Бага хурлаар оруулж, шийдэх юм байна. Тодруулбал,  Ерөнхийлөгчийн сонгуульд М.Энхболд, Ц.Нямдорж нарын нэрийг оруулж, нууц санал хураалтаар нэр дэвшигчээ тодруулахаар болжээ. Бага хурал нь 310 гишүүнтэй.