Азийн орнууд нислэгээ эхлүүллээ

496

Хятад, Вьетнам, Малайз, Тайланд, Австрали зэрэг Ази номхон далайн зарим орнууд коронавирусын цар тахлын улмаас зогсоогоод байсан нислэгүүдээ буцааж үйлдэх болжээ.

Эхний ээлжид дотоодын нислэгүүдийг сэргээх зорилготой байгаа ба үүний дараагаар бага багаар олон улсын нислэгүүдийг хүлээн авч үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх болно гэжээ.

Үүний хажуугаар халдвараас сэргийлэх арга хэмжээгээ тасралтгүй авсаар байх ба онгоцны ариутгал болон ажилчдын эрүүл мэндийг анхаарч ажиллах гэнэ.