Уул уурхайн аварга компани болох Рио Тинто 2016 онд нийт $4 тэрбумыг татвар, рояалтид төлсөн тухай компанийн тайланд дурджээ.
2010 оноос хойш нийт төлсөн шууд татварын хэмжээ нь нийлбэр дүнгээр $50 тэрбумыг даваад байгаа юм байна.
Татвар төлсөн улс орнуудаар нь авч үзвэл Рио Тинто Австралид $2.9 тэрбум, Канадад $249 сая, Монголд $215 сая, Чилид $205 сая, АНУ-д $102 сая, Өмнөд Африкт $100 саяыг тус тус төлжээ.
2016 оны татварын хувьд ашгийн татвар голлох хэсгийг эзэлсэн бөгөөд засгийн газрын рояалти, ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл зэрэг бусад татварууд удаалсан байна.
Эх сурвалж: DigitalLook