Хятадын ачааны галт тэрэг Лондон хүртэл явдаг боллоо

671

БНХАУ-ын засгийн газар Европын улс орнуудтай худалдаа болон хөрөнгө оруулалтын харилцаагаа сайжруулах зорилготой билээ. Үүний дагуу Хятадын ачааны галт тэрэг Их Британийн нийслэл Лондон хот хүртэл явж эхэлсэн байна.

China Railway компани Мадрид, Хамбург зэрэг европын хэд хэдэн хотуудын хооронд галт  тэрэгний үйлчилгээ явуулсаар иржээ. Лондон хот нь Хятадын засгийн газрын Шинэ Торгоны зам гэж нэрлээд байгаа төсөлд нэмэгдэж буй европын 15 дах хот болж байгаа юм

Лондон хот хүртэл явах ачааны галт тэрэг нь 19 000 км гаруй замыг хоёр долоо хоногт туулах ба хувцас, цүнх болон бусад гэр ахуйн бараа зөөх юм. Галт тэргээр ачаа зөөх нь онгоцоор зөөхөөс хямд ба усан онгоцоор зөөхөөс хурдан аж.

Хятад болон Европ тивийг холбох зам тээвэр улам бүр хөгжиж байгаа нь БНХАУ-ын 2013 оноос эхлүүлсэн ажилтай холбоотой юм. Үүнд хуучин Торгоны зам дагуух улс орнуудаас гадна Европын улс орнуудтай дэд бүтэц, худалдаа наймааны харилцаагаа бэхжүүлэх зэрэг үйл ажиллагаа багтсан аж.

Хятадаас гарах ачааны галт тэрэг нь Казахстан, ОХУ, Беларус, Польш, Герман, Бельги болон Франц зэрэг улсуудаар дайран зүүн Лондонгийн Баркингийн ачааны галт тэрэгний буудалд хүрэх юм. Тус буудал нь Европын бусад хотуудад хүрэх хурдан галт тэрэгний шугамтай холбоотой аж.

Эдийн засаг болон экспортын өсөлт нь удааширсан ч Хятадын засгийн газар эдийн засгаа өсгөхөөр тууштай ажилласаар байна.

Эх сурвалж: www.bbc.com