Агаарын чанар: Баянхошуу, Толгойт орчим маш их бохирдолтой

472

Өнөөдрийн 08.00 цагийн байдлаар нийслэлд агаарын чанар ямар байгаа талаарх мэдээллийг хүргэе.

Өглөөний 08.00 цагийн байдлаар Улаанбаатар хотын хувьд хамгийн бага бохирдолтой хэсэг бол Баянзүрх дүүргийн “Ургах наран” хороолол болон Хан-Уул дүүргийн “Мишээл экспо” орчмын газруудад 55-66 гэсэн үзүүлэлттэй байна.

Харин хамгийн их агаарын бохирдолтой хэсэг бол Сонгинохайрхан дүүрэг Баянхошуу орчимд 1336 байна. Мөн өнөөдрийн индексүүдийг харахад Толгойт, МҮОНРТ орчимд маш их бохирдолтой байна.

Та агаарын чанарын индексийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл agaar.mn сайтад зочилоорой.