Кристен Стюарт өсгийтөд дургүй

799

 

Кристен Стюарт ‘Каннын кино наадам’-ын Улаан хивсний ёслолын үеэр шатаар өгсөхдөө өсгийтэй гутлаа тайлж бариад алхжээ. Жүжигчин бүсгүй энэхүү ёслолд ‘Кристиан Лобутин’-ы хар өнгийн өндөр өсгийттэй ирсэн ч тайлж орхисон. Түүний хувьд энэ нь анхны тохиолдол биш юм. Өмнө нь тэрбээр өсгийтэй гутлаа тайлчихаад ‘Nike’-ын кэт өмсөөд алхаж байсан удаатай. Харин энэ удаа жүжигчин бүсгүй хөл нүцгэн алхахыг илүүд үзсэн бололтой.