Гэр хороолол хөдөлгөөн ба Э.Бат-Үүлийн хотын захиргаанд ажиллаж байсан баг

826
Д.Сүхбаатарын талбайд байсхийгээд ирж жагсаал, цуглаан хийдэг ‘Гэр хороолол хөдөлгөөн’-өөс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод хандаж  шаардлага хүргүүлдэг. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлыг хөнддөг жагсагчдын үнэн төрх хэн бэ. Үнэндээ бол энэ хөдөлгөөний гишүүд нь 2012-2016 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд өндөр алба хашиж байсан эрхмүүд. Тэд ‘Гэр хорооллын дахин төлөвлөлт’ гэсэн гоё нэртэй, даржин ажлыг эхлүүлж, хотын дарга Э.Бат-Үүлийнхээ хүүгийн компани ‘Гранд лайн’-ыг сонгон шалгаруулан олон иргэнийг хохироосон дарга нар. Гэр хорооллын дахин төлөвлөлтийнхөн балгаар Э. Бат-Үүлд итгэсэн иргэд сүүлийн 3 жилийн турш орох оронгүй, очих аягагүй болсон. Өнөөдөр ч хаашаа хандахаа мэдэхгүй иргэд Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт өргөдөл ирүүлж, түрээсийн байранд оржээ. Тэр бүү хэл энэ жагсаалыг тэргүүлж байгаа Б.Батсүх нь өмнө нь Нийслэлийн Гэр хорооллын ажлын албаны даргын алба хашиж байсан. Б.Батсүхийн буруу бодлого, тал зассан тендер шалгаруулалтаас улбаалан ‘Их өргөө’ компани буюу УИХ-ын гишүүн Д.Арвиныг АН-д элссэний шанд бэлэглэсэн гэр хорооллын дахин төлөвлөлт дашин шог болж, иргэд нь экс гишүүн болон тухайн үеийн гэр хорооллын ажлын албанд гомдол гаргаад байна.
Өнөөдөр гэр хорооллын дахин төлөвлөлт ярьж, томорч байгаа Б.Батсүхээс иргэд хуучин байр, газраа нэхэж, хууль шүүхийн байгууллагад хандаж байгаа тул арга бараад ийнхүү гэр хорооллынхонд санаа зовж байгаа дүр эсгэн жагсаал хийж сууна.
Дараагийн эрхэм бол Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан О.Нарантуяа. Түүний нэрийг сонсоод худалч хүнд нийслэл хотод худалдаа үйлчилгээ эрхэлдэг хүмүүсийн зэвүүцэл төрдөг. Төрийн албанд ажиллаж байхдаа үйлчилгээ эрхлэгчдийг нам, эвслээр нь ялгаварлан хааж байдаг байсан төдийгүй дөрвөн жилийн дотор гэнэт баяжиж, тураах бүтээгдэхүүн хэрэглэж тун ч додигор явсан гэлцдэг. Харин ч  О.Нарантуяаг хотын дарга С.Батболд тэтгэвэрт гартал нь нэг жил ажилуулаж, хүн чанар заасан. Тэрээр Э.Бат-Үүлийн багийн нэрийг сэвтүүлж явсан эрхэм.
Мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар ажиллаж байсан Я. Мөнгөнцэцэг ‘Гэр хороолол хөдөлгөөн’-д манлайлан оролцож байна гээд бодохоор энэ хүмүүс үнэхээр иргэдийн төлөө дуугарч байна уу гэж асуухад хүргэж байгаа юм. ‘Гэр хороолол хөдөлгөөн’ бол товчхондоо Э.Бат-Үүлийн хотын захиргаанд ажиллаж байсан дарга даамлуудын баг юм.