12 ордын эмэгтэйчүүд дурласан үедээ ямар болдог ба, хайр сэтгэлийн тал дээр аль байр суурьнаас ханддаг болохыг дараах зурхайнаас олж уншаарай.
Хонины ордын эмэгтэй
Эмэгтэй хониныхон өөртөө үнэнч, шударга хандах эр хүнд сэтгэл татагдаж дурладаг. Түүний хүсэлд хязгаар гэж үгүй. Аль нэг хүсэл нь биелэхгүй байвал амархан дурлалт хархүүгээ мартаж чадна. Хэрэв тэр өөрийнхөө дураараа занг барьж хорьж чадах юм бол хайртай хүндээ хамгийн үнэнч эхнэр нь болж чадна. Үргэлж хайр дурлалын тал дээр давуу эрхтэй байхыг хүсдэг ч хэрэв хамтрагч нь оюун ухаан, чадвар чансааны тал дээр өөрөөс нь илүү байвал тэр хүндэтгэлтэй харьцана. Яг ийм л харилцаа, ийм л дурлал Хонины ордныхонд хэрэгтэй.
Үхрийн ордын эмэгтэй
Тэд хайртай эрээ үргэлж сэтгэл хангалуун байлгаж чаддаг. Хамтрагч нь түүнийг үргэлж магтаж, өдөр бүхэн дурладаг гэдгээ харуулах юм бол тэр баярлана. Өөрийг нь эхнэрээ болгож авсан эр тун азтай нэгэн байх болно гэдгийг мэддэг тул тэр өгсөн хайр халамжийнхаа хариуд талархуулахыг хүсдэг. Тэд харилцаагаа удаан тогтвортой байлгах тал дээр гаргууд.
Ихрийн ордын эмэгтэй
Ихрийн ордын эмэгтэйчүүд үнэхээр таахын аргагүй оньсого шиг хүмүүс. Тэд залуу насандаа дурлалыг зүгээр л нэг амьдралын хэсэг зуурын тоглоом болгож өнгөрүүлдэг. Харин нас ахиад ирэхийн цагт дурлалд илүү нухацтай ханддаг болж эхэлдэг. Тэд дурласан хархүүгийнхээ хувьд хамгийн шилдэг нь байж чаддаг. Романтик, дур булаам, ухаалаг, уян зөөлөн эмэгтэй юм. Тэд дурлалыг үлгэрт гардаг шигээр төсөөлөх дуртай.
Мэлхийн ордын эмэгтэй
Тэд их зөөлөн, уярамтгай бөгөөд нөгөө талаар сахилгагүй. Тэд хайртай хүнээсээ магтаал, дурлалын үгс сонсохыг хүслэг. Тэд гайхалтай ээж, сайн гэрийн эзэгтэй, үнэнч эхнэр. Ер нь л гэр бүлтэй байхаар заяагдсан хүн. Голдуу ааваараа эр хүнийг төсөөлдөг. Сэтгэлийн хөдөлгөөн нь тогтворгүй байдгаас болж асуудал үүсгэдэг.
Арслангийн ордын эмэгтэй
Арслангийн ордын эмэгтэйчүүдийн дурлал их төвөгтэй. Учир нь тэд бүх талаараа шилдэг эрийг л хайдаг. Дурлаж эхлэх үед нь хамтрагч нь дутагдал гаргах юм бол хөрж орхих магадлалтай. Түүний дурлах эр хүн олноос хүндлэл хүлээсэн, оюун ухаанлаг, хөрөнгө мөнгөтэй байх ёстой. Эс тэгвэл тэр биш та л түүнд дурласаар байгаад насыг элээх болно. Учир нь тэд бараг хөгширдөггүй.
Охины ордын эмэгтэй
Охины ордын эмэгтэйчүүд дурласан үедээ нөхцөл байдалд дүгнэлт хийх чадвартай байдаг. Иймээс ч тэд барагтай л бол тэнгэрт нистлээ дурладаггүй. Гэвч хайр сэтгэлд үнэлэлт дүгнэлт хийх нь үргэлж тус болдоггүй гэдгийг тэд санах хэрэгтэй. Тэд хэт их сэтгэлийн хөдөлгөөнийг хүний сул тал гэж үздэг. Дурласан охиныхон шатаж байгаа мөснөөс өөрцгүй хүмүүс. Дотроо догдолж байсан ч гаднаа нэг их ил гаргадаггүй. Сэтгэлийн үгээ илэрхийлэх нь тэдэнд хэцүү байдаг. Амлалтандаа хүрдэг чанар нь бусад ямар ч ордныхноос илүү. Тэд үнэнч шударга байдлыг чухалчилдаг.
Жинлүүрийн ордын эмэгтэй
Тэр таны учирч байсан эмэгтэйчүүдээс хамгийн дур булаам нь байж мэднэ. Тэр хайр дурлалтын тал дээр ямар ч ордныхонтой нийцтэй байж чаддаг.Түүний дурласан хүн ажилдаа амжилт олж байвал тэр баярлана. Тэр хайрлагдаж бугаа мэдрэхдээ жаргалтай болдог. Анхаарал халамжаар дутвал түүний дурлалын эцэс ирнэ. Түүнд дараагийн эр үргэлж бэлэн байдаг.Тэр муухай заваан байдал, чанга дуу чимээг үзэн яддаг.
Хилэнцийн ордын эмэгтэй
Хэрэв таны хайртай эмэгтэй сэтгэлийн хөдлөлтэй, түргэн ууртай, шаардлага өндөртэй бол тэр хилэнцийн ордных. Та түүний төлөө тэмцэх ёстой, тэмцээд ялсны чинь шан харамжийг ч тэр харамгүй өгнө гэж мэд. Төгс төгөлдөр байдал бол түүний түлхүүр үг. Тэр хамгийн гайхалтай эмэгтэй мэт сэтгэгдэл төрүүлж чаддаг. Түүнд өөрөө дурлахаас илүү бусдыг дурлуулах тал дээр авъяас бий. Тэр дурласан байлаа ч түүнийгээ тийм амархан мэдэгдүүлэхгүй. Өмчирхөг нууцлагдмал тэднийг давах гэж оролдох хэрэггүй.
Нумын ордын эмэгтэй
Тэдэнд үргэлж анхаарал халамж хэрэгтэй байдаг. Тэднийг цаг тутам магтаж, гайхан шагширч байх хэрэгтэй. Тэр амьдралыг магтаалгүйгээр төсөөлж чаддаггүй. Хэрэв таны хамтрагч өөрөөрөө бахархдаг нэгэн бол тэр нумын ордных. Тэд эрчүүдийн анхаарлыг татах, тэднээр хүрээлүүлэх дуртай ба дурлалаар дүүрэн амьдрахыг хүсдэг. Урт удаан тогтвортой гэрлэлтийг бий болгож чадах эсэхтээ эргэлздэг ч тэд үнэнч юм. Гүн үзэл баримтлалтай, шулуухан, хошин шогийн мэдрэмжтэй, өөдрөг, эрх чөлөөнд дуртай эмэгтэй.
Матрын ордын эмэгтэй
Тэмцэл, өрсөлдөөнд дуртай эрчүүд энэ ордын бүсгүйчүүдийг сонгох хэрэгтэй. Тэдэнд өөрийн жинхэнэ сэтгэлийг илэрхийлэхэд үргэлж цаг хугацаа хэрэгтэй байдаг. Энэ нь зөвхөн гаднах байдал ба дотроо тэд жинхэнэ дурлалыг эрж хайж явдаг романтик эмэгтэй. Тэд мөнгөнд арвич хямгач.
Хумхын ордын эмэгтэй
Хайр дурлалын тал дээр хумхын ордын эмэгтэйчүүд зөрүүд талдаа. Тэд их эмэгтэйлэг бөгөөд мэдрэмтгий. Түүнд бусад хүмүүсийн юу хэлэх нь огт хамаагүй байдаг. Харин өөрөө өөрийнхөө эрд итгэл алдарсан тохиолдолд түүнийг аль болох амьдралаасаа хурдан холдуулахыг хүсдэг. Тэднийг хэзээ ч бүү хорьж цагд. Тэд дурлалдаа шинэ зүйлийг авчрахдаа (жишээ нь шинэ маягийн болзоо, сексийн өөр байрлал гэх мэт) нээлттэй ханддаг.
Загасны ордын эмэгтэй
Тэр өөрийг нь ухаангүй дурлуулж чадах эр хүнийг хайдаг. Тэнэд хамгаалагч, удирдагч эр хэрэгтэй. Тиймдээ ч ихэнх ордын эрчүүд энэ ордын эмэгтэйтэй нийцтэй байдаг. Дур булаам эмэгтэйлэг. Тэдний сэтгэл үзэн ядалт, хардалт, хайр, хүндэтгэл зэргийг нэгэн зэрэг багтааж чаддаг учраас хааяа тэр ойлгомжгүй болчихдог. Мөн хэтэрхий их дурласан үедээ өмчирхөг болж, хамтрагчийнхаа алхам тутамд хамт байхыг эрмэлзэж эхлэх нь эрчүүдийг тэднээс холдуулдаг.