Автомашины худалдаачдад газар чөлөөлөх шаардлага хүргүүлэв

655

Нийслэлийн Засаг даргаас өгөгдсөн үүрэг даалгаврын хүрээнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун, Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун, Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчид болон Нийслэлийн Захирагчийн ажлын албаны холбогдох мэргэжилтнүүд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Энхтайваны гүүрнээс Замын цагдаагийн уулзвар хүртэл Нарны замынурд талаар авто машин, дугуй, ил задгай худалдаа эрхэлдэг иргэд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг газар дээр нь шалгаж “Газрын тухай” хуулийн 27.1, 27.4 дэх заалтуудыг зөрчин зөвшөөрөлгүйгээр газар ашиглаж, үйлчилгээ эрхэлсэн зөрчлийг арилгуулах зорилгоор газар чөлөөлөх /автомашиныг зориулалтын газар худалдаалах/ шаардах хуудас хүргүүллээ.