Өнөөдөр болох үйл явдлууд

280

Өнөөдөр болох үйл явдлууд:
10:00 цагт ‘Үндсэн хууль ба Боловсролын эрс шинэчлэл’  сэдэвт хэлэлцүүлэг болно.
11:00 цагт Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн талбайд тус дүүргийн жишиг нэгдсэн эмнэлгийн барилга, угсралт бүтээн байгуулалтын нээлт болно.
11.00 цагт ‘Хааны эрэлд-2018’ энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн нээлтийн ажиллагаа Таван толгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд болно.
13:00-17:00 цагт Монгол Улсын хэмжээнд Үндэсний статистикийн хорооны 2017 оны тоо баримтаар 103630 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагаас 11000 харааны бэрхшээлтэй иргэн, 8500 гаруй сонсголын бэрхшээлтэй, 4200 гаруй хэл ярианы бэрхшээлтэй иргэд байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 24 орчим хувийг эзэлж буй тэдгээр хүмүүсийн мэдээлэл хүртэх эрх нь хязгаарлагдмал, хангалтгүй байдалд байгаа юм.
ХНХЯ нь Япон улсын ЖАЙКА байгууллагатай хамтран 2016-2020 оны хооронд ‘Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих’ төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд уг төслөөс энэ удаад Японы мэргэжилтэн Кавамори багш болон ASTEM ХХК-ий мэргэжилтэнг урин, дохионы орчуулга, үсгэн тайлбар, дуут тайлбарыг монголд нэвтрүүлэхийн тулд хэрхэн арга хэмжээ авах талаар, орчин цагийн технологийг бодитоор туршин үзүүлэх байдлаар семинар зохион байгуулах гэж байна.
14:00 цагт Захиргааны ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлтэй холбоотойгоор хуульчид Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд хэлэлцүүлэг зохион байгуулна. Тус төсөлд Монгол Улсын Засгийн газрын шийдвэр, үйл ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэлд хамааруулахгүй байх өөрчлөлт оруулахаар тусгажээ.