Таван хүний амь нас хохирчээ

1500
Өчигдөр орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас таван хүний амь нас хохирчээ.
Тодруулбал, Дорнод аймгийн Хавирга өртөө гэх газарт “H.Libero” маркийн автомашины жолооч хоёр настай Т-г мөргөж амь насыг нь хохироожээ. Мөн орон нутгийн замд хурд хэтрүүлсэний улмаас мөргөлдөж гурван хүний амь нас хохирсон хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.
Урин дулааны цаг эхэлж найз нөхөд, хамт олон, гэр бүлээрээ амралт зугаалгаар явах, төгсөлтийн баяраа тэмдэглэх зэргээр хөдөө, орон нутгийн замд зорчихдоо гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийх, хурд хэтрүүлсний улмаас зогсоох арга хэмжээ аваагүй зэрэг байдлаас шалтгаалан мөргөлдөх, онхолдох хэлбэрээр дийлэнх осол бүртгэгдэж байгааг Замын цагдаагийн газраас мэдээлж байна.