“Монгол соробан”-чууд Японд болсон соробангийн олимпиадаас ганзага дүүрэн ирлээ

597
Монголын соробангийн холбооны дэргэдэх ‘МОНГОЛ СОРОБАН’ төвийн сурагчид 4 дүгээр сарын 29-ны өдөр Япон Улсын Цүкүба хотод зохион байгуулагдсан Ибараки мужийн соробангийн аварга шалгаруулах 33 дахь олимпиад тэмцээнд маш амжилттай оролцлоо.
Зургаан насны ангилалд зохиогдсон уг олимпиадын ерөнхий тэмцээн (япон хэл дээр зохион байгуулагдсан ёмиагэзан, ёмиагэ анзангийн тэмцээнд монгол хүүхдүүд оролцоогүй) -ний 6 насны ангиллын 3-т нь ‘МОНГОЛ СОРОБАН’ төвийн хүүхдүүд аваргалж, 2-р байранд 3 хүүхэд, 3-р байранд 5 хүүхэд орж, бахдам сайхан амжилт үзүүллээ. Япон багш нар Монгол хүүхдүүдийн талаар МАШ САЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ, ТЭМЦЭЭНД ГАЙХАЛТАЙ САЙН БЭЛТГЭЖ ИРСЭН БАЙНА гэсэн өндөр үнэлгээг өгөв. Мөн түүнчлэн шүүгчдийн зүгээс МОНГОЛ ХҮҮХДҮҮД СОРОБАНГИЙН ЯПОН СТАНДАРТЫГ ЯПОН ХҮҮХДҮҮДЭЭС ЯЛГАГДАХААРГҮЙ ЭЗЭМШСЭН БАЙНА гэж дүгнэсэн байна.
‘Монгол соробан‘ төвийнхны үзүүлсэн амжилт:
 
1/ 7-гоос доош насны ангилалд:
Марк Төгөлдөр 1-р байр
Н.Үржин-Тэлмүүн, Э.Гоомарал нар 2-р байр
О.Тэнгис, Г.Халиунаа нар 3-р байр
2/ 7-9 насны ангилалд:
С.Сийлэг 2-р байр
О.Энхбилэг 3-р байр
3/ 10 насны ангилалд:
Б.Тэмүүжин 3-р байр
4/ 11 насны ангилалд:
Ю.Халиун 1-р байр
Б.Тэмүлэн 3-р байр
Дунд ангийхны ангилалд(13-аас дээш нас):
Б.Баярбаясгалан 1-р байр тус тус эзэлжээ.
Манай хүүхдүүд өмнөө тавьсан зорилгоо биелүүлэх гэж бүх хүчээ дайчлан хичээж байгаа нь харагдаж байлаа. Бүх хүүхдүүддээ, сэтгэл зүтгэлээ үл хайрлан дэмжиж байсан аав ээж, өвөө эмээ нартаа халуун баяр хүргэе.
‘МОНГОЛ СОРОБАН’ төвийнхны дараагийн том зорилго бол ‘ЯПОНЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН’-ээс анхныхаа медалийг хүртэх зорилго билээ.
Монгол хүүхдүүд Соробангийн олимпиадад оролцохын хамтаар Токио хотын Диснейландыг үзэж сонирхон, аялал жуулчлалын олон төвөөр орж наадаж зугаалцгаасан байна.