Х.Бадамгэрэл: Жижигхэн мөртлөө агуу хайрыг багтаасан зүрхтэй сахиусан тэнгэрүүдээ хамгаалцгаая

850
Тод модел Х.Бадамгэрэл хүүхдийн хүчирхийлэлд нэгдэхийг уриалжээ. Тэрбээр ‘Жижигхэн зүрхэн дэх том хайр Тэвэрч аваад л ээж ээ би таныг яаж хайрлах уу гэдэг үр минь❤ Зүрхэнд нь хайр нь багтаж ядаад тэгж хэлдэг байх.
Хацрыг нь илсэн хүүе ээж хуруу чинь хатуу байна яасын харъя гээд харуулсан чинь юманд зүсээд эдгэх явцдаа арьс хатуурсан байхыг хараад ээжээ болгоомжтой байж л даа. Ээжийн гар зөөлхөн байдаг. Тийм байвал гоё хатуу байхаар санаа зовоод байна гэнэ. Хатуу байхад дургүй биш харин ээжийгээ өвдчихвий гээд санаа зовоод байдаг энэ жижигхэн мөртлөө агуу хайрыг хүүхэд гэнэ. Ийм их хайрыг ямар эх хүн орцонд хогийн цэг дээр гудамжинд хаяж, ийм агуу хайр тээсэн зүрхийг хатуу хахир үгээр унтрааж, хатуурхаж шийтгэж юм ойлгуулах нэрээр харгислал үйлдэж, ийм агуу хайр багтааж байгаа зүрхийг уйлуулж гомдоож айлгаж дарамталж хүчирхийлж чаддаг байна аа. Томчууд бид өөрсдөө араатан мэт авирлаж үйлдэж хүчирхийлж тарчлааж алж хядаж энэ ертөнцийг хамгийн хар бараан үзэшгүй муухай болгодог. Том хүн нэртэй хүүхдүүдэд хүчирхийллийг заадаг хүмүүс нь энэ нийгэмд томчууд бид өөрсдөө байна. Тэд хажууд байгаа том хүнээ л дуурайдаг үлгэр жишээ авч болох болохгүйг нь харж өсөөд багад нь томчууд араатан шиг байсан бол нас бие гүйцээд хүүхэд чинь танаас ч аймар араатан болж нийгмийн хамгийн аймшигтай болгоныг үйлддэг.
Хүүхэд ч гэсэн бүгдийг ойлгодог. 1 ойтой таны бяцхан хүртэл таныг түүнтэй ярилцахад бүгдийг ойлгож байдаг. Тэдний ертөнцийг бид хэр их хүндэтгэж хайрлаж өөрсдийгөө зөв хүн болгож нүдэн дээр нь үлгэр жишээ болно төдий чинээ хүүхэд зөв хүн болно. Хүүхдээ биш өөрсдийгөө хүмүүжүүлмээр!!
Хүүхдийн хүчирхийллийг таслан зогсоох ёстой. Хүүхэд ямар ч буруугүй шүү дээ. Тэд чинь жижигхэн зүрхэндээ том хайрыг тээн биднээс хайрлахыг л хүссэн. Хүүхэд хүчирхийлэгч хэн ч бай үйлийн үр нь ирж амьдаараа үхдэл болох их нүгэлийг өөртөө хурааж хувь тавилан нэг л өдөр их хатуугаар гисгээхвий. Үйлийн үр үнэн гэдэгт итгэж амьдрах учиртай.
3.31-нд дуу хоолойгоо нэгтгэн жижигхэн мөртлөө агуу хайрыг багтаасан зүрхтэй сахиусан тэнгэрүүдээ хамгаалцгаая. Та бүхнийг нэгдэхийг уриалж байна. Та хүн мөн л бол өөрсдийн үргэлжлэлээ хамгаалахад хувь нэмрээ оруулах ёстой
2018.03.31 төв талбайд 11 цагт’ гэжээ.