Дасгал сургуулилт чихрийн шижингээс аварна

647

Испанийн эрдэмтдийн явуулсан судалгаанд 40 эмэгтэй оролцжээ. Тэднийг хоёр бүлэгт хуваасан байна. Эхний бүлэгт инсулиныг бага мэдэгдэг эмэгтэйчүүд, нөгөөд нь инсулинд айхтар мэдрэг хүүхнүүд багтав. Тэд 17 хоногийн турш өндөр ачаалал бүхий дасгал сургуулилтыг хийсэн аж.

Тэгтэл хоёрдугаар төрлийн чихрийн шижин өвчтэй дийлэнх эмэгтэйчүүдийн бие махбод дасгал хийсний ачаар глюкозын агууламж нь буурч, инсулины хэмжээ нь тогтворжсон байна. Түүнчлэн дасгал сургуулилт оролцогчдын зүрхэнд эерэг нөлөөлөл үзүүлжээ. Дээр нь судалгааны төгсгөлд оролцогчдын биеийн жин мэдэгдэхүйц буурчээ. Өөх нь багассан гэсэн үг. Байнгын ачаалал авч байсан булчингууд илүү их глюкоз шатааснаар цусан дахь глюкозын хэмжээ буурчээ.

Эх сурвалж: www.info.mn