Гудамж талбайд үйлдэгдэж буй гэмт хэргийг таслан зогсоох, замын хөдөлгөөнийг хэвийн байлгахад анхаарч гудамж талбай олон нийтийн газар авто болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллалаа.
Шинийн 2 буюу энэ сарын 17-ны өдөр Баянзүрхийн товчоо орчимд явган зорчигчийг мөргөж, амь насыг нь хохироогоод ослын газрыг орхин зугтсан Соната 5 маркын автомашины жолоочийг ЗЦА-ны Эрүүгийн тасгийн мөрдөгчид өчигдөр оой илрүүлэн баривчилсан байна.
Тэрбээр уг машиныг худалдан авахаар ярилцаад унаад явж байгаад ийнхүү осол гаргажээ. Харин осолд өртсөн иргэн 43 Настай эмэгтэй З нь газар дээрээ нас барсан юм.
Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, “Хангай” захын орчим явсан иргэний эд зүйлийг Н, Б нар согтуурсан үедээ дээрэмджээ. Мөн тус дүүргийн 25 дугаар хороо, зүүн салааны эцэст явж байсан иргэний гар утас, бичиг баримтыг М нь согтуурсан үедээ дээрэмдсэн гэмт хэргүүдийг цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн шалгаж байна.
Мөн гэмт хэргийн шинжтэй 55 үйлдлээс 30 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ.