С.Жавхлан гишүүн морио ”Land”-аар сольжээ

928

УИХ-ын гишүүн С.Жавхлан парламентад сонгогдоод анхны чуулганд ирэхдээ морь хөлөглөж явсныг уншигчид санаж буй биз ээ. Тэгвэл эрхэм гишүүн морио “Land”-аар сольжээ. Тодруулбал, тэрбээр ХОМ-тээ өнгөрсөн онд “Land cruiser 200” маркийн автомашин авсан хэмээн мэдүүлжээ. Түүнчлэн тэрбээр гурван автомашин, нэг орон сууцтай бөгөөд хонин сүрэг  нь 50 тоо толгойгоор өссөн хэмээсэн байна.