ХОНЬ – (3/21-4/19)
Хянуур болгоомжтой байх өдөр. Бэртэх, гэмтэх магадлал өндөр байгаа тул ахуйн осолд орохоос сэргийл. Машин техниктэй харьцахдаа хянуур бай. Урьдчилан тооцоолоогүй, хүнд нөхцөл үүсч болзошгүй. Ер нь чухал ажил төрлөө хойшлуул. Аливааг шинээр эхлэхэд таагүй.
ҮХЭР – (4/20-5/20)
Урьдчилан таамаглах аргагүй өдөр. Ямар ч зүйлийг урьдчилан толөвлөх хэрэггүй. Бүтэхгүй байгаа зүйлийг бүтээхээр махран зүтгээд нэмэргүй, оөрийгөө л ядраана. Биеийн хүчний хүнд хүчир ажлаас зайлсхий. Харин өвөрмөц сэтгэлгээтэй, бүтээлч хүмүүсийн тухайд ихээхэн үр бүтээлтэй. Сэтгэл санаа хямрах биеэ хянаж, тайван бай.
ИХЭР – (5/21-6/21)
Аливаа ажил бүтэмжтэй. Санаачлагатай хүмүүс амжилтад хүрнэ. Шинэ санал бусдын дэмжлэгийг хүлээнэ. Шинэ юм сурах, шинэ мэргэжил мэргэшил эзэмших нь хожим ашигтай. Санхүүгийн байдал сайжирна.
МЭЛХИЙ – (6/22-7/22)
Өнөөдөр алс хэтээ төлөвлөх, ирээдүйгээ эрэгцүүлэн бодоход тохиромжтой өдөр. Зарим хүн шинэ хүрээнд орж, харилцаа холбоогоо өөрчлөхийг эрмэлзэнэ. Энэ нь ямар нэгэн нууц нийгэмлэг, бүлэгт элсэхэд хүргэнэ. Нийгэм, улс төр, шинжлэх ухааны шинэлэг хандлага чиглэлийг илүү шимтэн сонирхох болно. Аливааг хийж эхлэхийн өмнө санхүүжилтээ эхлээд шийдэх нь нэн чухал.
АРСЛАН – (7/23-8/22)
Санхүүгийн асуудлаа шийдвэрлэхэд ээлтэй өдөр. Өр төлбөр, өглөг авлагаа барагдуулахад сайн. Шударга ёсыг эрхэмлэн, зүтгэлтэй ажиллавал амжилтанд хүрнэ. Уран бүтээл туурвигчид, дархчууд, зураач нар, зохиолч яруу найрагч нарт уран бүтээлийн онгод ирж, ихийг туурвина. Шинэ мэргэжил эзэмших, суралцахад ээлтэй.
ОХИН – (8/23-9/22)
Сайн өдөр. Хамтын ажиллагаа үр дүнтэй. Олон нийтийн хурал зөвлөгөөн, уулзалт, гэрээ хэлцэл амжилттай. Хичээн хөдөлмөрлөвөл үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлж чадна. Шинэ мэргэжил эзэмших, мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд ээлтэй сайн. Эрүүл мэндээ анхаар.
ЖИНЛҮҮР – (9/23-10/22)
Идэвхитэй, сэргэлэн хүмүүст ээлтэй. Шинэ гэрээ хэлцэл байгуулах, холын замд гарах, шинэ ажил төлөвлөхөд сайн. Спортоор хичээллэж, бие махбодоо чийрэгжүүлэхэд анхаар. Ажил төрөлдөө санаачлагатай байх нь амжилтын үндэс.
ХИЛЭНЦ – (10/23-11/21)
Ирээдүйгээ зөгнөн харах өдөр. Урлагийн салбарт ажиллагсдад бүх талаараа сайн. Эмнэлэг, анагаахын салбарт ажиллагсдын ажил өөдрөг байна. Сэтгэл санаагаа ариусгах, мөргөл бясапгап үйлдэх, засал ном хийлгэхэд тохиромжтой. Сайхан сэтгэлийг тань ашиглах хүн байна.
НУМ – (11/22-12/21)
Аз сорьсон том ажил үйлсийн эхлэлийг тавихад ээлтэй өдөр. Эрч хүчтэй байвал амжилтад хүрнэ. Өр төлбөрөө барагдуулах, аян замд гарах, шударга үйлийн төлөө тэмцэхэд үр дүнтэй. Ирээдүйн төлөвийг тодруулах хувь тавилангийн тэмдгүүдийг онцгой анхаар. Тантай уулзах хүмүүс. тохиолдох үйл явдал болгон утга агуулгатай.
МАТАР – (12/22-1/19)
Эв эеийг эрхэмлэх өдөр. Аз сорих, шинээр ажил төрөл эхлэх, аян замд гарахад таагүй. Өр төлбөрөө барагдуулах, бусдад чин сэтгэлээсээ туслах, засвар үйлчилгээний ажил эхэлбэл үр ашигтай. Худал ярих, уурлаж бухимдах, худал амлалт өгөх нь муу.
БУМБА – (1/20-2/18)
Сайн өдөр. Өнөөдөр хамгийн чухал ажлаа амжуулж болно. Санхүүгийн асуудлаа шийдвэрлэх, том эд зүйл худалдах, худалдан авах гэх мэт. Нүүдэл хийх, барилга засварын ажил эхлүүлэх, шинэ мэргэжилд суралцахад ээлтэй. Бодлын энерги хүчтэй байгаа тул зөвхөн сайн зүйлийг бодож, ирээдүйгээ сайнаар зөгнөн төсөөл.
ЗАГАС – (2/19-3/20)
Танд элдэв сонин санаа, хүсэл төрнө. Хэрвээ та хэвшил болсон хоол хүнсээ өөрчилж солихыг хүсвэл болохгүй гэх зүйлгүй. Мөнгө санхүүгийн асуудалд хянуур ханд. Бусдаас мөнгө зээлдэх нь таагүй үр дагавартай өөр арга замыг хайж, тулгарсан асуудлыг шийдвэрлэх боломж танд байна.