Аливаад зөв ажиглалт хийж чадаагүйгээс гутрал бий болно. Энэ нь түүний сэтгэл ханамжгүй, аливаад азгүй, амьдрах хүртэлх итгэл алдрах шалтгаан болдог. Дээрх шалтгаанууд нь бүхий л мэдэгдэхүүнтэй холбоотой. Мэдэгдэхүүн нь бодит юмсын салшгүй хэсэг бөгөөд гутралын эх үүсвэр эсвэл дайсан бус, харин ч нөхөд буюу аз жаргалын эх сурвалж болж өгдөг гэдгийг ухаарах ёстой. Бидэнд зөвхөн төвөг учруулдаг хүмүүс байдаг. Тэд үнэндээ байгаагүйсэн бол тэвчээр хатуужилд хэн биднийг сургах вэ? Шантидэва гэгээн бээр “Дайсан бидэнд зориудаар хорлол хүргэдэг. Хэрэв тийм бишсэн бол бид хандлагаа янз бүр болгож, түүнийг дайсан гэж онцлон үзэхгүй байхсан. Хорлол учруулснаар хатуужил тэвчээрт суралцах боломжийг бидэнд олгодог дайсан маань уул шугамдаа бидний эрхэм багш мөн” хэмээн айлдсан байдаг.
Нөгөө талаар та дандаа сул дорой байвал хүмүүс элэг бариж эхэлнэ. Үүнд та уурлаж хилэгнэхээсээ өмнө ухаан зарж, зайлшгүй авахаас аргагүй арга хэмжээг сонгосон ч уурлахгүйгээр үйлдвэл дээр ажээ. Уурласнаар бид дандаа алдаа гаргадаг. Бид уур хилэн, үзэн ядалтгүйгээр аргыг нь аятайхан олж чаддаг байх ёстой.
Далай багшийн айлдвараас