Улаанбаатарт өдөртөө 11-13 хэм дулаан байна

588

Улаанбаатар хотод өнөөдөр багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 11-13 хэм дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 7-12 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 13-18 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.