МУГТ Н.Төгсцогт Кубын боксчинтой тулалдахаар болсон

921
МУГТ Н.Төгсцогт  мэргэжлийн боксын рингэн дэх 10 дахь тулаанаа хийх гэж байна. Тэрбээр ирэх дөрөвдүгээр сард Кубын боксчинтой тулалдахаар болсон талаараа өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдээлжээ.
Н.Төгсцогтын хувьд мэргэжлийн боксын рингэнд есөн тулаан хийж, наймд нь КО буюу өрсөлдөгчөө нокаутаар ялаад байгаа юм. Тэрбээр хамгийн сүүлд буюу өнгөрсөн оны 11 дүгээр сард Филиппиний боксчин Хармонито Дела Торрегийг оноогоор ялж, ес дэх ялалтаа байгуулсан билээ.