Ёкозуна Харумафүжи 9 дэх түрүүгээ авлаа

536

Мэргэжлийн сүмо бөхийн 2017 оны есдүгээр сарын башё өндөрлөж, 70 дахь ёкозуна Харумафүжи Д.Бямбадорж түрүүллээ.

Энэ нь аваргын дээд зиндааг тэргүүлж, ес дэхээ эзэн хааны цом хүртэж буй ялалт юм.

Сүүлийн өдрийн буюу өнөөдрийн барилдааныг хүртэл озэки Гоедо 11 даваа, гурван унаатайгаар башёг тэргүүлж байв.

Өнөөдөр 10 даваа, 4 унаатайгаар дэвжээнд гарсан Харумафүжи озэки Гоедог давснаар тэдний даваа, унааны харьцаа тэнцсэн. Ингээд хоёр бөх нэмэлт барилдаан хийж, аварга Гоедог ялж, ес дэх удаагаа дээд зиндаанд түрүүллээ.

Их аварга Хакүхо М.Даваажаргалын өнжсөн башёд ийнхүү Монголын бас нэгэн аварга түрүүлж, монгол бөхчүүдийн амжилтын буухиаг үргэлжлүүллээ.