Жозе Моуриньо Манчестер Юнайтед багтай байгуулсан гэрээгээ шинэчилхэд бэлэн болжээ

538
STOKE ON TRENT, ENGLAND - SEPTEMBER 09: Manchester United manager Jose Mourinho walks out prior to the Premier League match between Stoke City and Manchester United at Bet365 Stadium on September 9, 2017 in Stoke on Trent, England. (Photo by Alex Morton/Getty Images)

Энэ улирлыг гайхалтай амжилттай эхлүүлсэн Жозе Моуриньотой Манчестер Юнайтед багтай гэрээгээ сунгахад бэлэн болсон байна. Улаан чөтгөрүүд Моуриньотой 5 жилийн 65 сая паундын гэрээний шинэчлэл хийхээр тохиролцоонд хүрсэн талаар эх сурвалжууд мэдээлж байна. Клубыг тун богино хугацаанд эерэгээр өөрчилсөн Моуриньогийн шинэ гэрээ нь бусад клубуудын дасгалжуулагчдыг бодвол илүү өндөр цалинтай, урт хугацааны гэрээ гэдгээрээ онцлогтой юм.

Гэхдээ өнгөрсөн улирлуудад бүтэлгүйтэж ажлаасаа халагдаж байсан Моуриньог дараачийн Фергусон болж чадахгүй гэж зарим сэтгүүлчид үзэж байна. Долоон тоглолтын дараачаар цомын эзэн шийдэгдэхгүй тул хэт яарсан гэрээ байгууллаа гэж Манчестер Юнайтедын удирлагуудыг шүүмжлэх хүмүүс цөөнгүй гарч иржээ. Дашрамд дурдахад гэрээний сунгалт 2022 он хүртэл хүчинтэй байх бөгөөд гэрээ биелвэл Манчэстер Юнайтед Жозе Моуриньогийн карьер дахь хамгийн удаан дасгалжуулсан баг болно.