Хоёр өдөр үргэлжилж буй МАН-ын Удирдах Зөвлөлийн хурал дөнгөж сая дууслаа.
УЗ-өөс Шадар сайд У. Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Н.Энхболд, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин нарын нэрийг Ерөнхий сайдад дэвшүүлж, МАН-ын Бага хурлын нийт гишүүдээрээ хэлэлцүүлэхээр болжээ.
Өнөөдөр болох МАН-ын Бага хурлаар нэр дэвшигчдийг хэлэлцэж эцсийн шийдвэрийг гаргана. Үүний дараа шинэ Ерөнхий сайдыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж батламжлах юм.